Ж.Энэрэл “Яг түүн шиг” шоунд оролцоно
- 2018-04-23
- Энтертайнмент
- 1
Үзэгчдийн үзэх дуртай шоу нэвтрүүлгийн нэг “Яг түүн шиг” шоуны шинэ улирлын дугаарт оролцогчдын нэрийг зарлаж эхэллээ. Энэ удаагийн шоу нэвтрүүлэгт загвар өмсөгч Ж.Энэрэл оролцохоор болжээ. Тэрбээр дэлхийд алдартай загварын олон агентлагтай гэрээ байгуулан ажиллаж байсан юм. Тухайлбал, тэрбээр одоогоор “NYC Muse Model Management”, “MP Paris”, “MP Milan”, “MandP London” зэрэг агентлагт харьяалагдан ажиллаж байгаа аж.
Ж.Энэрэл нь “Asia’s new star model contest” тэмцээний II байр, “Miss Model of the World Mongolia” тэмцээний I байр, “Miss World Mongolia” тэмцээний II байрт шалгарч, Английн “Harrods”, Америкийн “Seventeen”, “Elle” зэрэг алдартай сэтгүүлийн зураг авалтад оролцож байсан туршлагатай загвар өмсөгч юм.
Г.Ням
Сэтгэгдэл (1)
zochin (183.81.171.2)
Mundag aviyastai huurhun ohin, amjilt husie