Жесси Жей шилдэг дуучин болжээ

Хятадын “X Factor” гэгддэг дууны томоохон тэмцээнд Их Британийн дуучин Жесси Жэй оролцож, ялагчаар тодорчээ. Тэрбээр “The Voice UK” тэмцээний шүүгчээр ажиллаж байсан туршлагатай, мөн “Price Tag” болон “Domino” дуугаараа алдартай нэгэн билээ.

Өдгөө 30 настай дуучин Жесси Жэй Хятадын мэргэжлийн дуучдын шоунд оролцсон гадаадын цөөхөн иргэдийн нэг болоод байна. Мэргэжлийн дуучид хоорондоо өрсөлддөг уг тэмцээнд дуучин бүсгүй 48 хувийн саналаар ялалт  байгуулжээ. Тэрбээр өөрийнхөө “Flash Light”, “Domino” зэрэг хит дуунаас гадна Уитни Хьюстоны “I Will Always Love You” дууг үзэгч олонд толилуулсан байна.

Энэ тухайгаа дуучин Жесси Жэй инстаграмм хуудастаа “Надад энэ гайхалтай мөчийг бэлэглэсэн Хятад улсад баярлалаа. Уитни Хьюстоны энэ дууг анх дөрвөн настайдаа сонсоод л дуучин болохыг хүсч байсан юм” хэмээн тэмцээнд орох болсон шалтгаанаа тайлбарлажээ. Тэрбээр энэ онд дөрөв дэх бие даасан “R.O.S.E” хэмээх цомгоо гаргахаар төлөвлөж байгаа аж.

Г.Сүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)