Папарацци сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарчээ
- 2018-04-29
- Энтертайнмент
- 0
Эрхэм уншигч та бүхэндээ шинэ, содон мэдээллээр дүүрэн Папарацци сэтгүүлийн шинэхэн дугаар худалдаанд гарч буйг дуулгахад таатай байна. Сар тутамд хэвлэгддэг уг сэтгүүлийн энэ дугаарын онцлох хүн поп хатагтай Сарантуяа юм. Зууны манлайн нэг өдрийг зургаар баяжуулсан өдрөөр та ч хамт аялаарай. Өдөржин амжуулдаг ажлуудыг нь өнжин сурвалжилсныг үзээрэй. Зохиолын дууны жаахан ханхүү Бат-Энэрэл, Гавьяат жүжигчин Батсүх нарын цахим ертөнцөд дэгдээсэн маргаан эцэслэж буйг бид хөдөлшгүй баталлаа. “Нандин цомог” буландаа Ардын уран зохиолч Э.Оюун гуайн амьдарлын агшнуудыг эргэж хуваалцлаа. Хангалуун амьдралтай Ундармаа, халуухан бүсгүй Ука нарын хаана ч гараагүй зургуудыг үзээрэй. Оросын зөн билэгч Елена Голуновагийн ярилцлага танд нэгийг бодогдуулах биз ээ. Хамба лам Ч.Дамбажавын 72 насны ой нэн хүндэтгэлтэй болсныг эндээс л харна.
ЭмСиЭс Оджаргал, ерөнхийлөгчийн зөвлөх ухаалаг бүсгүйчүүдийг ч овоо хараандаа авлаа. Алтан дорнодын Ариунболд хандалтаараа тэргүүлж буй “Тоонот” продюссер билээ. Үзэгчдийг байлдан дагуулж, эх нутгаараа омогших сэдлийг төрүүлж буй уг клип хэрхэн бүтсэн тухай уншаарай. Оскар 2018 наадмын хамгийн тансаг дүрслэлүүд манай хуудсанд буулаа. Эргэж уулзахдаа олон сонинтой байхаа амлая. Эрхэм танд амжилт хүсье" гэжээ.
Сэтгэгдэл (0)