О.Тэмүүжин: Жүжигчний мэргэжил миний давуу тал болно

“Яг түүн шиг” шоуны шинэ дугаар тун удахгүй эхлэх гэж байгаа билээ. Шоуг зохион байгуулагчид оролцогчийг тодруулан танилцуулж эхэлсэн. Шоунд оролцох дөрөв дэх хүн нь “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин болохыг зарлалаа.

Хөгжилтэй, элэг хөшөөм дүр бүтээхдээ гаргуун түүний нэг давуу тал нь эсрэг хүйстэнд чадварлаг хувирдаг явдал юм. Бас бүжиглэж, дуулахдаа хэнээс ч дутахгүй гэдгийг үзэгчид андахгүй. Ингэж олон дүрд хувирдаг, тал бүрийн авьяастай учир “Яг түүн шиг” шоуг зохион байгуулагчид жүжигчин О.Тэмүүжинг сонгосон байх. Түүнээс шоуны талаар сонирхоход “Үзэгчдийн сэтгэлд хоногшсон хүмүүсийн дүрийг яг тэдэн шиг бүтээхийн төлөө хичээнэ. Мөн үзэгчдэд өөрийгөө өөр өнцгөөс харуулах боломж надад олдож байна. Мэдээж жүжигчин мэргэжилтэй нь миний давуу тал. Гэхдээ үүнээс гадна намайг өөр юу хийж чаддагийг шоунаас хараарай” гэсэн юм.

Б.Цэнгэл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)