"Яг түүн шиг" шоу өнөөдөр эхлэнэ

“Боловсрол” телевиз “Endemol shine group”-ын “Яг түүн шиг” шоуг албан ёсны эрхтэйгээр гурав дахь жилдээ үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Тус шоуны оролцогчдыг өнгөрсөн бямба гаригт зарласан бөгөөд маргаашнаас эхлэн ням гариг бүр үзэгчдийн хүртээл болно. “Яг түүн шиг 2018” шоуны энэ жилийн дугаарт загвар өмсөгч Ж.Энэрэл, ая зохиогч, дуучин Б.Нацагдорж, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, театр, кино­ны жүжигчин М.Цэрэн­долгор, “A sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, “Эмоци” продакш­ны жүжигчин О.Тэмүүжин, дуучин, жүжигчин Ч.Очгэрэл, “VR” хамтлагийн гишүүн, загвар өмсөгч О.Билгүүн нар оролцоно.

“Яг түүн шиг” шоу нь Испани Улсад “Your Face Sound Familiar” хэмээх нэртэйгээр анх зохиогдож байжээ. Уг шоу нь дэлхийн 80 гаруй оронд албан ёсоор зохиогдож байгаа телевизийн томоохон шоуны нэг юм.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • zochin (202.9.41.36)

    2018-05-06

    hen negniig duuraila l bz hend hergtei ymbe tegle ged yahiin

  • zochin (202.9.41.36)

    2018-05-06

    mood mongoloor hehe

  • zohin (202.9.41.36)

    2018-05-06

    hachin hachin shou odo boliosoi ...

  • zochin (202.9.41.36)

    2018-05-06

    iimerhu ym hend hrgtei ym sal demii ym hjihiin ,iim bhad yaj n uls olitoi bhiin todorhoi bnda

  • (182.160.5.101)

    2018-05-06

    ТЭМҮЖИН ЯЛНАА.АВЬЯАСТАЙ САЙН ХҮҮ БАЙГАА ЮМЛ