Диана гүнжийн хуримын зүсэм бялууг худалдана
- 2018-05-08
- Энтертайнмент
- 0
АНУ-ын “Julien's” дуудлага худалдааны компани Уэльсийн хунтайж Чарльз, Диана гүнж нарын хуримын зүсэм бялууг худалдахаар болжээ. Тус компанийн захирал Даррьен Жульена “Диана гүнжийн хуримын бялууг Лас-Вегасын “Planet Hollywood Resort&Casino” зочид буудалд ирэх сарын 23-нд зохион байгуулна. Зүсэм бялууны үнийг 1200 ам.доллараас эхлэн дуудна” хэмээн ярьжээ. Английн хатан хааны удмынхны хуримын зүсэм бялууг дуудлагаар худалдаалах уламжлал II Элизабета, Эдибургийн гүн Филипп нараас эхлэлтэй юм байна. Тэдний хуримын зүсэм бялууг “Gorringes” дуудлага худалдааны компани анх удаа худалджээ. Түүнчлэн хунтайж Чарльз, хунтайж Эндрю, охин Анна гүнж, ач хүү Уильям нарын хуримын зүсэм бялууг дуудлагаар худалдсан аж.
Х.Заяа
Сэтгэгдэл (0)