Элтон Жонн хунтайж Харригийн хуриманд дуулна

Өдгөө 71 настай домогт дуучин Элтон Жонн хунтайж Харри, Меган Маркл нарын хуриманд дуулахаар болжээ. Алдарт дуучин 21 жилийн дараа ийнхүү тэдний гэрлэх ёслол дээр дуулах гэж буй нь энэ юм. Харригийн ээж Диана гүнж 1997 онд автомашины ослоор амь үрэгдэх үед сүүлчийн замд нь үдэх оршуулгын ёслол дээр Элтон Жонн лаа асааж, ая дуугаараа эмгэнэл илэрхийлсэн байдаг.

Домогт дуучин “Windsor Castle” зочид буудалд болох гэрлэх ёслолд уу эсвэл эсвэл сүмд хүрэлцэн ирэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Гэхдээ ирсэн зочдод Элтон Жонн болон хөгжмийн ертөнцийн одод бэлэг барихаар төлөвлөсөн бололтой.

О.Ганаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)