Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
- 2018-06-22
- Нийгэм
- 0
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-ны өдөр МҮБХ-ны өмч болох Бөхийн өргөөг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс битүүмжилсэн.
Гэтэл энэ сарын 20-ны өдөр БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, хурандаа Т.Дамбийням, БЗД-ийн прокурорын газрын хяналтын прокурор Ганчимэг ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Р.Отгонжаргалын тушаалаар МҮБХ-г төлөөлөх эрхгүй, тус холбоонд албан тушаал хашдаггүй бөхчүүдэд Бөхийн өргөөг хүлээлгэн өгсөн албан ёсны тамга тэмдэгтэй МҮБХ-ныхон үзэж Ерөнхийлөгчид хандаад байсан юм. Улмаар өнөөдөр 14.00 цагаас албан ёсны хамгаалалтын алба хөлслөн өөрийн өмчөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах, албадан чөлөөлөх арга хэмжээ авснаар БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ.
Б.Цэнгэл
Сэтгэгдэл (0)