Ши Жиньпин Сан-Францискод хүрэлцэн иржээ
- 2023-11-15
- Дэлхий
- 0
БЭЭЖИН. 2023 оны арваннэгдүгээр сарын 15 /Xinhua/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ази-Номхон далайн засгийн хамтын ажиллагааны /АПЕК/ дээд хэмжээний уулзалтад оролцохоор Калифорни муж улсын Сан-Франциско хотод хүрэлцэн иржээ. Тэрбээр мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай хэлэлцээ хийх юм.
Калифорни муж улсын захирагч Гэвин Ньюсом, АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен нар Хятадын удирдагчийг онгоцны буудалд угтан авлаа.
БНХАУ-ын Коммунист Намын Төв Хорооны (ХКН-ын Төв Хороо) Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, ХКН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга Цай Ци, мөн ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар Ши Жиньпинтэй хамт Сан-Францискод иржээ. АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 15-17-ны өдрүүдэд болно. Дээд хэмжээний уулзалтын хүрээнд Хятад, АНУ-ын удирдагчдын уулзалтыг 11 дүгээр сарын 15-нд хийхээр товлосон байна хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (0)