МАН-ын ЕНБД Я.Содбаатар Дорнод аймагт ажиллав

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар Дорнод аймагт ажиллаж, орон нутгийн намын байгууллагын сонгуулийн бэлтгэл ажлыг хангах уулзалт, сургалтад оролцов.

Тус арга хэмжээнд Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Н.Энхбаатар, Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд оролцож байгаа бөгөөд аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл хангах, орон нутгийн намын байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, нэр дэвшигчдэд сургалт, зөвлөгөө мэдээлэл өгөх зорилготой юм.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтөөр баталгаажсан 126 гишүүнтэй парламентаас байгуулагдсан “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ”  үнэт зүйлд нэгдсэн хамтарсан Засгийн газрын дэвшүүлсэн 2024-2028 оны мөрийн хөтөлбөрийг намын гишүүд, дэмжигчдэд танилцуулах, бодлого хөтөлбөрийг сурталчлан таниулах юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)