Товлолын дагуу 11 настай охид, хөвгүүд хүний папиллома вирусний эсрэг вакцинд хамрагдана
- 2024-09-03
- Эрүүл мэнд
- 2
Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол охидыг анхны бэлгийн харьцаанд орохоос өмнө хүний папиллома вирус (ХПВ)-ийн эсрэг вакцинд хамруулах юм.
Монгол Улсад 2023 оны жилийн эцсийн байдлаар умайн хүзүүний хорт хавдрын 425 шинэ тохиолдол бүртгэгдсэн.
Нийт оношлогдсон хорт хавдрын 5.9 хувийг умайн хүзүүний хорт хавдар эзэлж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталж, товлолын дагуу 11 настай охид, хөвгүүд хүний папиллома вирусний эсрэг вакцинд хамрагдахаар тусгагдсан гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.
Сэтгэгдэл (2)
(66.181.188.234)
Хүний папиллома вирус биш арьсны хорт хавдар юм.
(127.0.0.1)
Жор бичдэг эмчээс зовлон үзсэн эмгэн нь дээр. Буруу эмчилгээ хийгээд байгаа Монголын их эмчийг жирийн иргэд ч илрүүлж чаддаг болсон.