Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
- 2023-11-27
- Зурхай
- 0
Аргын тооллын арваннэгдүгээр сарын 27, Сумъяа гариг. Билгийн тооллын 15, Чөлөөт эх одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 08:15 цагт мандан, 17:04 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
Сэтгэгдэл (0)