Түүхий нүүрс түлж буй эсэхийг тусгай техникээр ХЯНАЖ БАЙНА

 

Алба хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт, шалгалт хийж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран иргэдэд зөвлөгөө өгч байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор агаарын бохирдлыг бууруулах зорилгоор түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон.

Дээрх тогтоолын хэрэгжилтийг хангахаар цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас 1707, бусад байгууллагаас 615, нийт 2322 алба хаагч, ажилтнууд гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудаар хяналт, шалгалт хийж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран иргэдэд зөвөлгөө өгч байна.

Мөн Улаанбаатар хот руу орох, гарах 15 цэг болон өндөрлөг 26 цэгт, 77 алба хаагч тусгай техник хэрэгсэл ашиглан хяналтаар ажиллаж байгаа юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)