Аврах ангийн алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж 2 иргэний амь насыг аварчээ
- 2024-07-23
- Нийгэм
- 0
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Улиастайн гүүрний харалдаа Туул голд машин живж байна гэсэн дуудлага Энэ сарын 22-ны өдрийн 20:10 цагт бүртгэгдэж НОБГ-ын Аврах ангийн алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж автомашинд зорчиж явсан 2 иргэний амь насыг аварчээ.
Иргэд, жолооч, тээвэрчид та бүхнийг гол, мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчихыг зөвлөж байна.
Сэтгэгдэл (0)