Нийслэлийн ирэх оны төсвийн ₮3.8 ИХ НАЯДЫГ юунд зарцуулах вэ

Нийслэлийн 2025 оны төсвийг төлөөлөгчдийн 77.1 хувийн саналаар 3.8 их наяд төгрөг байхаар баталлаа. 

Төсвийн төсөлд ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Т.Батцогт, НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны дарга Ж.Сандагсүрэн нар хуралдааны санал дүгнэлтээ танилцуулжээ.

Нийслэлийн төсөвт 2025 онд 3,8 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталжээ.

  • Үүнээс 85.9 хувь буюу 3 их наяд 314 тэрбум төгрөгийг татварын орлогоор,
  • 14.1 хувь буюу 541.9 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхийг зорино гэв.

Нийслэлийн 2025 оны төсвийн нийт зарлагын

  • 38.1 хувь буюу 1,329 тэрбум төгрөгийг урсгал зардалд,
  • 50.4 хувь буюу 1,720.2 тэрбум төгрөгийн хөрөнгийн зардалд,
  • 2.2 хувь буюу 78.3 тэрбум төгрөгийг дамжуулан зээлийн эргэн төлөлтөд,
  • 8.9 хувь буюу 327.2 тэрбум төгрөгийг үнэт цаасны эргэн төлөлтөд,
  • 0.4 хувь буюу 14.1 тэрбум төгрөгийг алслагдсан гурван дүүргийн санхүүгийн дэмжлэгт олгохоор төлөвлөжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)