Израил: Хамас барьцааны иргэдийг суллахгүй бол гал зогсоох гэрээ хүчингүй болно

Израилын ерөнхий сайд Бенжамин Нетаньяху “Хамасын тал бямба гараг гэхэд барьцааны иргэдийг суллахгүй бол талуудын хооронд байгуулсан гал зогсоох гэрээ дуусгавар болно” хэмээн мэдэгдлээ.

Израил болон Хамасын тал 15 сар үргэлжилсэн дайныг дуусгахаар гал зогсоох тохиролцоонд хүрч өнгөрсөн сараас хэрэгжүүлсэн.

Энэ хүрээнд Газын зурвасаас цэргүүдийг гаргаж, барьцааны хүмүүсийг суллаж эхэлсэн.

Харин Хамасаас энэ долоо хоногт барьцааны иргэдийг нэмж суллах хугацааг түр хойшлуулж буйгаа мэдэгдсэн.

Тэд Израилыг Газын зурваст нэвтрэх чухал хүмүүнлэгийн тусламжуудыг хориглож, гэрээний заалтыг зөрчсөн гэж мэдээлсэн ч Израилын талаас үүнийг үгүйсгэсэн юм.

Одоогоор Хамасын талаас 76 хүнийг суллах ёстой байгаа аж. Хуваарь ёсоор энэ бямба гарагт үлдсэн хүмүүсээс гурвыг нь суллах ёстой байжээ. 

Ерөнхий сайд Нетаньяху өнгөрсөн долоо хоногт АНУ-д айлчлах үеэрээ хэдийгээр Израил-Хамасын хооронд гал зогссон ч "Энэ дайнд Израил ялж дуусна" хэмээн мэдэгдсэн.

Эх сурвалж: ВВС

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)