Т.Даваадалай: Хотын мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллана

Улаанбаатар хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхлээд буй. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай "Монцемент" ХХК-ийн удирдлагыг хүлээн авч уулзжээ.

Уулзалтаар Улаанбаатар хотод хэрэгжүүлэх мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллах талаар санал солилцов. "Монцемент" ХХК-ийн удирдлага Улаанбаатар хотод хэрэгжих томоохон төслүүдэд хамтарч ажиллахаа илэрхийлжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)