Хөдөөгийн багийн эмч нар ”Яаралтай тусламжийн иж бүрэн цүнх”-тэй боллоо

Архангай аймгийн Эрүүл мэндийн газар, Францын Санте Сюд ТББайгууллагын хамтран хэрэгжүүлж байгаа “Эсэн мэнд амаржихуй” төслийн санхүүжилтээр нийт 59 сая төгрөгийн өртөг бүхий “Эх, хүүхдэд үзүүлэх яаралтай тусламж үйлчилгээний нэн шаардлагатай багаж, хэрэгслийн цомог цүнх”-ийг хөдөөгийн 78 багийн бага эмчид гардууллаа.


Дээрх цомгийг ашиглах сургалтыг яаралтай тусламжийн сургагч багшийг урин ирүүлж, амилуулах суурь тусламжийн талаар 2 өдрийн сургалтыг нийт багийн эмч нартаа зохион байгуулсан юм.

 “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлыг эхлүүлсэн энэ үед орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн суурь тусламжыг анхлан үзүүлдэг багийн бага эмч нартаа “Эх, хүүхдийн яаралтай тусламжийн цомог бүхий цүнх”-ээр хангаж, сургасан нь цаг үеэ олсон, оновчтой, үр дүнтэй ажил болж байна гэж багийн эмч нар дүгнэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)