Өдөр, шөнө тэнцэх үеийн нарны байршлууд
- 2016-03-22
- Цаг агаар
- 0
Өнөөдөр өдөр, шөнө тэнцэх өдөр. Тодруулбал, нарны шууд тусгал эквадор дээр байгаа тул дэлхийн бүх газарт өдөр, шөнө тэнцдэг байна. Харин маргаашнаас өдрийн цаг уртасч, зургадугаар сарын 22-нд хамгийн урт өдөр тохиох юм. Урт өдрүүд есдүгээр сарын 22 хүртэл үргэлжилж, намрын өдөр, шөнийн тэнцэл болдог. Түүнчлэн өдөр богиносч, шөнө уртассаар 12 дугаар сарын 22-нд хамгийн урт шөнө тохиодог билээ.
Дээрх зургийг бүтээхийн тулд гэрэл зурагчин Азербайжан улсын нийслэл Баку хотод Каспийн тэнгисийн “цаанаас” зүүн зүгт нар мандахыг 2012 оны дөрөвдүгээр сарын 2-ноос есдүгээр сарын 16-н хүртэл 17 удаа яг өглөөний 7:31 цагт зургийг нь авч нарны тэнгэр дэх байршлыг нь тэмдэглэсэн бөгөөдхагас жилийн хугацаанд зургууд авсан тул “8” тооны эхний хэсэг нь буюу хагас аналема харагдаж байна. Өдөр бүр яг нэг цагт нарны байршлыг нь бүтэн жилийн турш тэмдэглээд нийлүүлэн харвал 8 тоо шиг дүрс үүсэх ба түүнийг аналема гэж нэрлэдэг аж.
Тэнгэрийн хаяанд харагдаж байгаа хоёр нарыг гуравдугаар сарын 20-нд болон есдүгээр сарын 22-нд тус тус авчээ. Тэдгээр нь бараг өдөр, шөнө тэнцэх үеийн нарны байршлууд гэсэн үг. Харин хамгийн дээд талын нар нь зургаадугаар сарын 22-нд буюу хамгийн урт өдөр тохиох үеийн нарны байршил юм.
Г.Уянга
Сэтгэгдэл (1)
YpQgHIGeqrbOZxCwyb (46.161.9.32)
bXWvW2 wbfcemvqnnkl, [url=http://ksitkhiwzygf.com/]ksitkhiwzygf[/url], [link=http://ucletlvtpjzd.com/]ucletlvtpjzd[/link], http://dflgiczjvvwz.com/