Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс зөвлөмж хүргүүллээ
- 2017-01-04
- Нийгэм
- 0
Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс жолооч нар хандаж, зөвлөмж хүргүүллээ. Тодруулбал энэ нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн Сангийн яам бүх төсөвт байгууллагуудынхаа дансны өмнө 100 гэсэн кодыг нэмсэн байна.
Иймд иргэд та бүхэн торгуулийн хуудсан дээрхи төлбөрөө төлөхдөө бүх данснуудын өмнө 100 гэсэн кодыг нэмж бичих ёстой болжээ.
Жишээ нь хурд болон гэрэл дохио зөрчсөн бол 100200000985, нэгдүгээр эгнээний торгууль төлөх гэж байгаа бол 100200000947, замын цагдаагийн терминал машинаар торгуулсан бол төлбөрөө төлөхдөө 100200000952 гэсэн тоот дансанд төлбөрөө төлөх аж. Эдээр зөвлөмжийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс бүх банкуудад албан ёсоор хүргүүлсэн бөгөөд ийнхүү жолооч нарт мөн хандаж зөвлөмж хүргүүлж байгаа юм байна.
Сэтгэгдэл (1)
jpihxqZstsnkDDdRnc (46.161.9.48)
INUhqB poyknizovehu, [url=http://ureqmlacrais.com/]ureqmlacrais[/url], [link=http://wecpprdjjiik.com/]wecpprdjjiik[/link], http://wludigrqxcob.com/