Монгол хүнд тохирсон ӨГЛӨӨНИЙ ЦАЙ-ны жор
- 2017-09-06
- Үнэн
- 0
Дэлхий дахин глобалчлагдан өөрчлөгдөж буй өнөө үед хоол хүнсний асуудал маш чухлаар тавигдах болсон....
Талх идэх нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг ихэсгэж, хоолыг түргэн боловсруулах нэг нөхцлийг бүрдүүлдэг бөгөөд энэ нь түүний найрлага дахь эслэгтэй холбоотой юм. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд хоолонд эслэг дутагдсанаас мухар олгойн үрэвсэл, бүдүүн гэдэсний ургацаг, хавдар мэтийн өөрчлөлт, өвчлөлүүд илэрдэг байна. Талханд уураг, өөх тос, нүүрс ус, аминдэм, эрдэс давс зэрэг хүний бие махбодод зайлшгүй хэрэгтэй чухал нэгдлүүд агуулагддаг. Талханд цардуул 30-40%, чихэр 1.3-3% байдаг ба В-гийн төрлийн аминдэмээр баялаг юм. Өдөрт 500 гр улаан буудайн гурилан талх идэх нь хүний биеийн хэрэгцээт амин дэмүүдийг дараах байдлаар хангадаг байна. Үүнд: В1 аминдэм 68%, В2 аминдэм 28%, РР аминдэм 82%
Өдөрт хэр хэмжээний талх идэх ёстой вэ?
Ургамлын гаралтай, амьтны гаралтай хоол хүнс хэрэглэхээс үл хамааран эрүүл хүн өдөрт 300 – 400 грамм талх идэх хэрэгтэй. Хэрэв ямар нэг архаг хууч өвчтэй тохиолдолд өдрийн норм хэмжээг зохих хэмжээнд бууруулдаг. Мөн илүүдэл жинтэй, тарган хүмүүс өдөрт хэрэглэх талхны хэмжээг бууруулж 100 – 150 грамм болгох хэрэгтэй.
Улаан буудайн болон хөх тарианы талхны аль нь илүү тустай вэ?
Бага калори бүхий хөх тарианы талх эрүүл мэндэд илүү тустай байдаг. Хөх тарианы талхыг бид хар талх хэмээн нэрлэж заншсан. Зарим хүмүүс илүүдэл жингээ бууруулахын тулд өдөр тутмын хоолны дэглэмээсээ талхыг хасдаг. Энэ нь буруу ойлголт бөгөөд ингэснээр талханд агуулагдах хэрэгцээт аминдэмүүдийг алдахад хүрдэг сөрөг талтай. Иймд өдөрт хоёроос гурван зүсэм талх #заавал идэх хэрэгтэй. Харин чихэр, амтат боов, бялуу, варень зэргээс татгалзах нь зүйтэй.
Хөх тариан талх
Манай хэрэглэгчдийн ойлголтоор талхан бүтээгдэхүүнийг амт чанараар нь бус өнгөөр нь нэрлээд сурчихсан байдаг. Учир нь хэрэглэгч дэлгүүрт ороод хар буюу цагаан талх гэж асуухаас биш хөх тарианы талх байна уу хэмээн асуудаггүй . Иймд манай компаний үйлдвэрлэж байгаа талх нь буудайн гурилын талх буюу цагаан талх, хөх тарианы гурилын талх буюу хар талх юм. Бид ОХУ- аас импортоор оруулж ирсэн хөх тарианы гурилыг худалдан авч олон төрлийн хөх тарианы талх үйлдвэрлэн хэрэглэгчдийн гар дээр хүргэдэг.
Хөх тарианы гурилын онцлог шинж чанар нь юу вэ?
Манай улсад болон өндөр хөгжилтэй орнуудад хөх тарианы гуриланд хүнсний төрөл бүрийн нэмэлт хийж баяжуулсан талх үйлдвэрлэж байна. Хөх тарианы гурилыг буудайн гурилтай харьцуулахад бараан өнгөтэй, хөхөвтөр туяатай, нойтон, цавуулагын хэмжээ бага учир хөх тарианы гурилын талх нь хэмжээ бага, чигжүү, чийглэг, эсгэлэндүү амттай байдаг тул эдгээр дутагдалтай зүйлсийг арилгаж, хэрэглэгчдийн таашаалд нийцүүлэхийн тулд “Талх Чихэр” ХК нь хөх тарианы гурилыг буудайн гурилтай 20-40% хүртэл харьцаатай хольж, талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Хөх тарианы гурил нь буудайн гурилтай харьцуулахад төрөл бүрийн эрдэс бодисын агууламж өндөр бөгөөд эрдэс бодисууд нь эцсийн бүтээгдэхүүндээ хадгалагдаж байдгаараа хүний бие организмд хүнс тэжээлийн өндөр ач холбогдолтой. Хөх тарианы талхыг үйлдвэрлэх технологи нь хөх тарианы талхны хөрөнгийг эсгэхдээ дрожоор бус сүүний хүчлийн бактерийг өөрөөс нь гаргаж авдагаараа онцлогтой. Хөх тарианы талхны нүүрс усны агууламж нь 40-45% байдаг бөгөөд буудайн гурилын талхтай харьцуулахад илчлэг чанар нь 100гр бүтээгдэхүүнд 200 ккал бага байдаг. Нэн ялангуяа байгалийн гаралтай түүхий эд, хөх тарианы хуурай соёолжыг гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ихээр хэрэглэж байна.
Соёолж гэж юу вэ ?
Соёолж гэдэг нь хөх тариаг тусгай орчинд тодорхой хугацаанд технологийн нарийн горимд соёолуулж өндөр температурт хатаах явцад өнгө үүсгэгч /меланоид/ бодисын үйлчлэл хүчтэй явагдаж соёолж нь улаан хүрэн өнгө үүсч өөрийн гэсэн амт үнэртэй болно . Ийм соёолжийг бид ферментжүүлсэн соёолж гэж нэрлэн хөх тарианы талханд өнгө амт оруулагчаар хэрэглэж байна . Соёолж нь олон төрлийн микро, макро элемент, төрөл бүрийн витаминаар баялаг тул хүний өдөр тутмын хүнс тэжээлийн маш өндөр ач холбогдолтой. Соёолжийн химийн найрлагад кальци, магни, селен, маргенец, фосфор, Е, В1, В2, В5, А витаминууд агуулагддаг.
“Талх Чихэр” ХК нь хэрэглэгчиддээ чанартай, эрүүл мэндэд тустай, амттай мишээл хөх тарианы талх, ургац хөх тарианы талх, атар хөх тарианы талхнуудыг үйлдвэрлэж байна. Сүүлийн үед органик хүнсний бүтээгдэхүүн чухлаар тавигдах болсон бөгөөд хэрэглэгчид эрүүл мэндийн ач холбогдол бүхий хөх тарианы талхыг хэрэглэх нь ихэссэн билээ. Тиймээс Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төвөөс гаргасан Монгол хүнд тохирсон хөх тарианы талхтай өглөөний цай бэлтгэх аргыг танд санал болгож байна. Эрүүл мэнддээ анхаардаг, өөрийгөө хайрладаг, гэр бүлдээ санаа тавьдаг хэрэглэгчдийн зайлшгүй зуршил болгох өглөөний цайгаа өдөр бүр ууж хэвшээрэй.
Сэтгэгдэл (0)