Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат АХБ-ны Төслийн үнэлгээний багийн гишүүдийг хүлээн авч уулзлаа
- 2017-11-22
- Эрүүл мэнд
- 1
Монгол Улсын Их Хурлаас 2016 онд баталсан Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх, холбогдох журмуудыг боловсруулах, шинэчлэх эмнэлгийн бие даасан байдлыг хангах асуудлаар байгууллагын болон хүний нөөцийн чадамжийг сайжруулах, олон нийтийн мэдлэг мэдээллийг сайжруулах зорилготой “Эмнэлгийн бие даасан байдлыг бэхжүүлэх” төсөл хэрэгжиж байгаа билээ. Уг төслийг Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны дэмжлэгтэй хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хэрэгжилтийн явцтай танилцаж, дунд хугацааны үнэлгээг хийхээр АХБ-ны төвөөс төслийн үнэлгээний мэргэжилтнүүд энэ 7 хоногт манай улсад ирж ажиллаж байна. АХБ-ны Төслийн үнэлгээний багийн гишүүдийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хүлээн авч уулзаж, төслийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, санал солилцов.
Сэтгэгдэл (1)
dd (119.40.103.187)
ene ajilgui avligachin nukhuriig nam ni yamnaas tataj avsan deer dee,.sarangerel saidiin ajliig khiilgekhgui dee,.