850 жирэмсэн эхээс тэмбүү илэрчээ

Өчигдөр Эрүүл мэндийн яамнаас  “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр-Тэмбүүг устгая” үйл ажиллагааны явц, үр дүн, цаашдын ажлын талаар мэдээлэл хийлээ. өнгөрсөн долдугаар сараас эхэлсэн тус хөтөлбөрийн хүрээнд  96289 хүнийг шинжилгээнд хамруулж, 765 тэмбүүгийн шинэ тохиолдлыг илрүүлэн шинжилгээнд хамруулжээ. 


Тодруулбал  орон гэргүй 1663 иргэний 219 нь тэмбүүгээр өвчилсөн байсаг нь тогтоогджээ.


Мөн Тодруулбал Сүхбаатар, Хөвсгөл, Дорноговь, Дорнод, Баянхонгор, Өвөрхангай, Улаанбаатар нь улсын дунджаас өндөр байна. Түүнчлэн жирэмсэн эхчүүдэд шинжилгээ хийхэд 850 орчим тэмбүүгийн тохиолдлыг илрүүлжээ. Төрөлхийн тэмбүүтэй хүүхэд 2016 онд 19, 2017 онд 25, 2018 онд 25 төрсөн байна.
2019 оны эхний 10 сард бэлгийн замаар дамжих халдварын 13 685 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний дунд 38 хувийг эзэлж байна.
“Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр-Тэмбүүг устгая” үйл ажиллагааг 2021 оны долдугаар сарыг дуустал үргэлжилнэ хэмээн мэдээлэв.

 

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (43.242.243.135)

    2019-11-20

    Hyatad solongosuudtai ih yanhandaad bai ta nart iim beleg zondoogogno doo