Дэд сайд Ж.Цолмон өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр ажиллалаа

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон “Настанд ээлтэй эрүүл мэндийн тусламж” шилдэг өрхийн эрүүл мэндийн төвийн туршлагатай танилцах ажлын хүрээнд 04 сарын 03-нд  2011 оны настанд ээлтэй шилдэг өрхийн эрүүл мэндийн төв Хан-Уул дүүргийн “Манан-үйлс”,  Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны “Батцэцэн” өрхийн эрүүл мэндийн төв,  Баянгол дүүргийн 9-р хорооны “Их-Амгалан” өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажил үйлчилгээтэй танилцаж эмч нарын санал бодлыг сонслоо
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон “Настанд ээлтэй эрүүл мэндийн тусламж” шилдэг өрхийн эрүүл мэндийн төвийн туршлагатай танилцах ажлын хүрээнд 04 сарын 03-нд  2011 оны настанд ээлтэй шилдэг өрхийн эрүүл мэндийн төв Хан-Уул дүүргийн “Манан-үйлс”,  Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны “Батцэцэн” өрхийн эрүүл мэндийн төв,  Баянгол дүүргийн 9-р хорооны “Их-Амгалан” өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажил үйлчилгээтэй танилцаж эмч нарын санал бодлыг сонслоо. Энэ үеэр шилдэг өрхийн эмнэлгээр шалгарсан амжилт туршлагаа бусад эмнэлгүүдэд хэрхэн түгээх талаар ярилцав. Мөн өрхийн эмнэлгийн эмч нарын зүгээс цалин тэтгэмжийн талаарх асуудлуудыг тавьж байлаа.

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон:
Өнөөдөр гурван өрхийн эмнэлгээр орж үйл ажиллагаатай нь танилцлаа.Энэ ажлын хүрээнд хүн ардынхаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэр хурдан хүргэж байгаатай танилцлаа. Монгол улсын хэмжээнд 201 өрхийн эмнэлэг “ахмадад ээлтэй эмнэлгийн” уралдаанд хамрагдсанаас гурван өрхийн эмнэлэг шалгарсан. Эдгээр эмнэлгүүд  олсон амжилтаа бусад өрхийн эмнэлгүүд тэй хуваалцан түгээх, цаашдаа хэрхэн ажиллах талаар ярилцаж санал бодлоо солилцлоо. Монголд 1200 гаруй ахмадууд тавдугаар бүлгийн хэвтэрт,  бусдын хараанд байдаг. Эдгээр иргэдэд хэрхэн тусламж үзүүлж байна вэ, тэдгээр ахмадуудаа анхаарч байна уу, мөн сайн дурын тусламж үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэгдэж байгаа хүмүүс  тэдгээртэй хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар танилцлаа. Энэ үйлчилгээг хүргэхдээ аливаа юмыг нотолгоотой өөрөөр хэлбэл идэвхтэй үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг үндэслэн ахмадуудад тусламж үйлчилгээний  хүртээмж чанарыг нарийн гаргаж ирсэн. Эмч бүр хариуцаж авсан ахмадуудтай. Гол нь өрхийн эмнэлгүүд Геронтологийн төвтэй нягт харилцаатай ажиллаж  тус  төвөөс нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг байнга авч, сургалтанд хамрагдаж мэргэжлээ дээшлүүлж байх хэрэгтэй. Цаашид ч энэ талаар нилээд ажил төлөвлөсөн байгаа.
Өрхийн эмнэлгүүдээр явж байхад үйлчлүүлж буй хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдсөн байна. Ямар ч байсан анхан шатны тусламжыг эхний шатанд  өрхийн эмнэлгээс авах ёстой, энд үзүүлж үйлчлүүлсний үр дүнд цаашдаа бусад тусламж үйлчилгээг авах боломжтой гэдгийг ойлгосон байна. Бүхий л өвчин, эрүүл амьдрах хэв маягыг эндээс олж авна гэдгийг ухаарсан байна. Энэ ч утгаараа дараа дараагийн шатлалын эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо буурч байгаа. Өрхийн эмч нарын хувьд ч үйл ажиллагаагаа дээшлүүлэхийн тулд ихээхэн зүтгэл гаргаж байна.
Тулгамдсан асуудал гэвэл бид эрүүл мэндийн тухай хуулиндаа анхан шатны тусламж үзүүлж байгаа гэдэг утгаар сум өрхийн эмнэлгүүдийн  5 жил тогтвор суурьшилтай ажилласан эмч нарт 6 сарын цалинтай тэнцэх тэтгэлэгийг, мөн 10 жил тогтвор суурьшилтай ажилласан эмч нарт  36 сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэлэгийг олгохоор заасан. Хөдөө орон нутгийн хувьд энэ тэтгэлэг олгогдоод эхэлчихсэн. Харин нийслэлийн хувьд харааахан олгогдоогүй байгаа тухай асуудлыг эмч нар тавьж байна. Үүнийг яагаад олгогдохгүй байгаа талаар эргээд судлахаар болсон. Өөр нэг асуудал нь төрийн албан хаагчын цалин хөлс нэмэгдэж байгаатай холбогдуулан өрхийн эмч нарын цалин нэмэгдэх үү гэж байна. Эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөж буйтай холбоотойгоор нийгэмд чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд ямар хэмжээний өртөг шаардлагатай байна гэдгийг үндэслэлтэйгээр, эдийн засгийн тооцоотойгоор гарган  нэг хүнд ногдох өртгийг нэмэгдүүлснээр өрхийн эмнэлэг бие дааж хөгжих учиртай. Дээрээс нь дараагийн нэг төслийг  ярьж байна. Энэ нь ерөөсөө анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг өрхийн эмнэлгийн эмч гэж ялгалгүйгээр бүх эмч нарт нийтэд нь адил хэмжээний мөнгөн тэтгэлэг олгодог болъё гэж байгаа.











www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (49.0.135.118)

    2012-04-05

    Оюунханд минээ оюутан байхдаа их цоглог хөдөлгөөнтэй сэргэлэн охин байсаняагаад мяраалаад байнааажилд тань амжилт хүсье