Нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн махны нөөцөнд хяналт шалгалт хийгджээ
- 2020-02-10
- Нийгэм
- 0
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын махны хэргэцээнд зориулан бэлтгэсэн махны нөөц бүрдүүлэлт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын хэвийн үйл ажиллагааг хангуулах, хяналт тавих ажлын удирдамж”-ын хүрээнд Нийслэлийн Захирагчийн ажлын алба, НМХГ, НМЭГ, НХХААГ хамтран 2020 оны 02 дугаар сарын 3-ны өдрөөс ажлын 3 хоногт багтаан хяналт шалгалт хийв.
Шалгалтад Махимпекс, ХКҮ, Эй Эн Ди Эм, Соотон, Цан сэн тиан ий, Цэц манхан, Эрүүл монгол мах эко, Баатарууд тэнгэр, Нүүдэлчин мах маркет, Цалуут импекс, Цамхаг констракшн, Монгол тогоруу ХХК-иуд хамрагдлаа.
Сэтгэгдэл (0)