Европын орнуудад үерийн гамшиг нүүрлээд байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Европын хэд, хэдэн хотод үерийн гамшиг нүүрлэжээ. 

“Борис” нэртэй нам даралтын агаарын урсгал Австриас Румын руу чиглэн 500 мм хур тунадас орсноор Чех, Польш зэрэг улс орнуудад сүүлийн 30 жил ороогүй аадар бороо орж, үер буужээ.

Үерийн улмаас Польш улсын баруун бүсэд орших Клодзко мужид найман хүн амь насаа алдаж, 1600 иргэнийг нүүлгэн шилжүүлсэн бол Чех улсад 10.000 иргэнийг нүүлгэн шилжүүлж байна.

Түүнчлэн Польш улсын түүхэн хотод их хэмжээний үерийн улмаас гүүр нурж, Унгар улсын Будапешт хотын Дунай мөрний усны түвшин энэ долоо хоногийн сүүлээр 8.5 метр (27.9 фут) давах төлөвтэй байгаа нь 2013 онд бүртгэгдэж байсан 8.91 метр (29.2 фут)-ээс давахаар байгаа тул бэлтгэл, бэлэн байдлаа чангатгаж эхэлсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)