М.Лхагвагэрэл Азийн аваргаас мөнгө, Н.Батбилгүүн хүрэл медаль авлаа

  • Уржигдар 09 цаг 29 мин
  • Спорт
  • 0

#Чөлөөтбөх Гурван төрлийн 30 жингийн ангилалд болсон тэмцээнд Монголын шигшээ баг 23 тамирчнаа сойсноос 10 (3 мөнгө, 7 хүрэл) медальтай буцлаа.

Чөлөөт бөхийн 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Йордан Улсын нийслэл Амман хотод боллоо. Тэмцээний сүүлийн өдөр Монголын шигшээ багийн таван бөх барилдсанаас хоёр нь медалийн тавцанд зогслоо.

Тодруулбал, эрэгтэй 86 кг жинд Наадамбатын Батбилгүүн эхний шатанд Тажикистаны бөхийг 4-2 харьцаагаар ялсан ч шөвгийн наймд Казахстаны Болат Сакаевт 5-3 харьцаагаар ялагдсан. Сакаев финалд шалгарснаар Н.Батбилгүүн дагаж хүрэл медалийн төлөө Хятадын Нан Чаог 2'-2 харьцаагаар ялав.

 


Зургийн эх сурвалж: UWW

Харин 125 кг жинд Мөнхтөрийн Лхагвагэрэл шөвгийн наймд Туркменистаны Жаямухаммет Сапаровыг 13-2, хагас шигшээд Энэтхэгийн Динешийг 5-1 харьцаагаар ялж финалд шалгарсан. Улмаар финалд Ираны Амирреза Фардин Масуми Валадид 6-0 харьцаагаар ялагдаж мөнгөн медаль хүртэв.

 


Зургийн эх сурвалж: UWW

Мөн өчигдөр 61 кг жинд Түмэнбилэгийн Түвшинтулга 7-р байр, Батсүхийн Батбаяр 9-р байр, Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ 8-р байр эзлэв.

Ийнхүү чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөв. Гурван төрлийн 30 жингийн ангилалд болсон тэмцээнд Монголын шигшээ баг 23 тамирчнаа сойсноос 10 (3 мөнгө, 7 хүрэл) медальтай буцлаа.

Багийн дүнгээр эрэгтэй төрөлд Иран, Япон, Казахстаны араас 4-р байр, эмэгтэй төрөлд Япон, Хятад, Хойд Солонгосын ардаас 4-р байр тус тус эзлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)