"Улаанбурханы хавьталд орсон 7220 хүн хяналтад байна"
- Уржигдар 09 цаг 18 мин
- Эрүүл мэнд
- 1
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний 141 тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээллээ. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдахыг албаныхан зөвлөж байна.
Тодруулбал, ХӨСҮТ-ийн Тандалтын албаны их эмч Н.Сувдмаа "Улаанбурхан өвчний хавьталд орсон 7220 хүнийг хяналтад авч, ажиглалт хийж байна. Анх хоёрдугаар сарын 14-нд бүртгэгдсэн зөөвөрлөгдсөн тохиолдлоос хойш сүүлийн 14 хоногт улаанбурхан өвчний халдвар огцом нэмэгдсэн. Тухайлбал, Улаанбаатар хот, Дундговь, Өмнөговь аймгуудад хамгийн ихээр бүртгэгдэж, тохиолдлын тоо буурахгүй байна. Батлагдсан тохиолдлыг насны хувьд авч үзвэл 10-14 насныхан илүүтэй өвчилж байна. Тийм учраас бид ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудаар дамжуулж, эцэг эхчүүдтэй холбогдож хүүхэд нь товлолт вакцин хийлгэсэн эсэх мэдээллийг нягталж байна" гэлээ.
Сэтгэгдэл (1)
(103.57.93.244)
Монголын их эмч нар хүмүүст хортой вакцин шахахгээд байна. Монголын их эмч нар өөрсдөө бараг эм тариа хэрэглэдэггүй, харин тэд хүмүүст хортой эм тариаг бөөнөөр нь хийж өгдөг.