Улаанбаатарт дэгддэг химийн үнэрийг тодорхойлох боломжтой 300 мянган ам.долларын үнэ бүхий Үнэрт нүүрс устөрөгчийг тодорхойлох багаж авахаар болжээ
- Уржигдар 09 цаг 24 мин
- Байгаль орчин
- 0
Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2023 оны аравдугаар сарын 12-13 /2023.10.12-13/-нд шилжих шөнө Улаанбаатар хотод хаанаас, юу нь үл мэдэгдэх химийн үнэр тархаж, олны анхаарлыг татаж байв.
-ҮНЭР ХЭМЖИХ ТӨХӨӨРӨМЖ МОНГОЛ УЛСАД БАЙХГҮЙГЭЭС ЯНЗ БҮРИЙН ҮНЭР ЮУНААС ГАРЧ БАЙГААГ ХЭМЖИЖ ЧАДДАГГҮЙ-
Улмаар цагдаа болон мэргэжлийн байгууллагынхан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хотын бараг бүх л траншейны нүхийг сөхөж, шалгаж явсаар химийн үнэр юунаас гарсныг олж тогтоосон. Тодруулбал, Налайх дүүргийн 5 дугаар хороонд байрлалтай хаягдал тос, маслыгдахин боловруулж, дизель түлш гарган авах үйл ажиллагаа явуулдаг “Эко стандарт петролиум” ХХК-ийн жолооч С.Лхагвабаяр гэгч нь үйлдвэрээсээ 10 тонн дахин боловсруулсан хаягдал масло ачиж, Баянзүрх дүүргийн XI хороонд байрлах бохирын худагт асгасан болох нь тогтоогдсон байдаг.
Мөн байсгээд л ямар нэгэн үнэр гарч, тухайн үнэр хаанаас юунаас гараад байгаа нь мэдэгдэхгүй, нийслэлчүүдийн бухимдлыг төрүүлдэг. Тэгвэл энэ үнэрийг юунаас гарч байгааг олон улсад нэгэн төрлийн багажаар хэмждэг байна. Өөрөөр хэлбэл шинжлэх ухаан, технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшлийг олон жилийн практик туршлагатай хослуулан лабораторид зориулсан тусгайлан бүтээсэн төхөөрөмж байх бөгөөд агаарт дэгдсэн бодисыг таних, концентраци буюу хэмжээ, найрлагыг тогтооход ашигладаг “Olfasense TO-Sereies” зэрэг төхөөрөмж байдаг аж. Гэтэл манай улсад ийм багаж байдаггүй тул шинжлэх боломжгүй байдаг байна. Улмаар үүнийг шинэжлэн судлах, тодорхойлох суурин багаж авах шаардлагтай болсныг БОУАӨ-ийн сайд ЗГ-ын хуралдаанд танилцуулан холбогдох зардлыг шийдвэрлэхийг Ерөнхий сайдаас холбогдох газарт үүрэг болгосон талаар БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа өнгөрөгч долоо хоногт мэдээлсэн байдаг. Тодруулбал тэрбээр “Улаанбаатарт юунаас болж муухай үнэр гараад байгааг тогтоох багаж байхгүй. Удахгүй авна. Ерөнхий сайд дэмжсэн" гэх мэдээллийг өгсөн. Тэгвэл уг багаж нь тун удахгүй ирэх гэж байгаа талаар эх сурвалжууд бидэнд мэдээллээ.
-БҮХ ТӨРЛИЙН ҮНЭРИЙГ ХЭМЖИХ БОЛОМЖТОЙ, 300 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ҮНЭ БҮХИЙ ТӨХӨӨРӨМЖ АВНА-
Тодруулбал, DTGCMS буюу Үнэрт нүүрс устөрөгчийг тодорхойлох багаж авах гэж байна. Уг багажаар бензол, Toluene, Ethylbenzene, m,p-Xylene Styrene, o-Xylene, Chloroform, Methyl, Chloroform, Trichloroethylene, Tetrachloroethylene, 1,1-Dichloroethane, Carbon tetrachloride, 1,3-Butadiene, Methylene chloride, Vinyl chloride , 1,2-Dichloroethane –аас олон бодис тодорхойлох боломжтой болох аж. Мөн дагалдаж Tube Conditioner, Standard Dilution, Hydrogen Generator, сорьц авах төхөөрөмж болон цуглуулах хэрэгсэл авч байгаа юм байна.
Үнийн хувьд нийт 300 мянган ам.долларын үнэтэй бөгөөд монгол мөнгөөр ойролцоогоор 1 тэрбум төгрөг шаардагдах аж. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар худалдан авах эсэхийг дэмжээд байгаа бөгөөд "захиалга хийгдсэн, тун удахгүй төхөөрөмж ирнэ" гэж эх сурвалжууд бидэнд мэдээллээ.
Сэтгэгдэл (0)