УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооныхон “Гашуунсухайт-Ганцмод” боомтод ажиллав

УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2024 оны тавдугаар тогтоолоор байгуулсан “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар, УИХ-ын гишүүн Б.Уянга, П.Мөнхтулга, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат нар Өмнөговь аймгийн Цогтцэций сум, “Гашуун сухайт-Ганцмод” боомтод энэ сарын 19-нд ажиллав.

 

“Гашуунсухайт” нь нийслэлээс 841 км-т байрладаг, Монгол Улсын эдийн засгийн гол төсвийг бүрдүүлдэг боомтын нэг юм. Тус боомтыг чиглэсэн нүүрс тээвэрлэх төмөр зам олон улсын стандартад нийцсэн, говийн орчинд даацтай, ан амьтанд ээлтэй боловч суурьшлын бүсэд оршин суугчдаас нийгмийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна гэсэн хүсэлт тавьж байлаа.

Харин "Эрдэнэс нэгдсэн терминал" цогцолборын хувьд 2022 онд ашиглалтад орсноос хойш 75.1 сая тонн нүүрс экспортолсон. Энэ жил 30 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөөд байгаа аж. Өдөрт 300-450 тээврийн хэрэгсэл Ганц мод чиглэлд нэвтэрдэг байна. Биржийн тээвэрлэлтийг нийт дөрвөн чиглэлд хийж буй бөгөөд 2023 оны гуравдугаар сараас хойш 117 удаагийн тээвэрлэлтээр 26.5 сая тонн нүүрс биржээр борлуулжээ.

 

 

Нүүрс тээвэрлэлтийн хувьд “Гашуун сухайт” хилийн боомтод Авто тээврийн нэгдсэн системд 432 аж ахуйн нэгжийн 24.432 тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хариуцлагын гэрээ байгуулсан 420 аж ахуйн нэгжийн 8808 тээврийн хэрэгсэл урт, богино тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж. Нүүрсний ханш 2.3 орчим хувиар буурснаас нүүрс тээвэрлэлт багасаж, экспорт буурах эрсдэл үүссэн байна. Өнөөдрийн байдлаар Ганцмод боомтод 4.6 сая тонн нүүрсний үлдэгдэлтэй байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)