Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний 688 тохиолдол батлагдсан байна
- 1 цаг 58 мин
- Эрүүл мэнд
- 0
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний талаарх /2025.04.22/нөхцөл байдлын мэдээг танилцуулжээ. Өнөөдрийн байдлаар тус өвчний 688 тохиолдол батлагдсан байна. Үүнээс 158 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа бол гэрээр 3 хүн эмчлүүлж байгаа ажээ. Харин 498 хүн эдгэрчээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байна.
Тиймээс иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.
Тодруулах, лавлах зүйл байвал,89016199, 75 103 100 утсанд хандана уу.
Сэтгэгдэл (0)