Өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга-2016” наадам боллоо
- 2016-03-14
- Нийгэм
- 0
Cүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга-2016” наадам амжилттай болж өнгөрлөө. Хүүхэд багачуудыг үгийн баялаг сантай танилцуулж, санаж бодсоноо урнаар илэрхийлж сургах зорилготой уг наадам 6-9, 10-12 анги гэсэн насны ангиллаар болов. Энэхүү наадмын шүүгчээр МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, “Ардын эрх” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Г.Сонинбаяр, МСЭ-ийн гишүүн, “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн гишүүн, сэтгүүлч-яруу найрагч С.Батгүр нар ажиллалаа.
Наадмын эхний шатанд хүүхдүүд өөрсдийн зохиосон шүлгээ уншиж, хоёр дахь шатанд хамгийн өндөр оноотой тус бүр 10 хүүхэд шүүгчдээс өгсөн Ертөнц, Огторгуй сэдвээр арван минутын хугацаанд шүлэг зохиож өрсөлдсөн юм. Ингээд 6-9 ангийн насны ангилалд тэргүүн байрт 11 дүгээр сургуулийн сурагч Н.Саранжил шалгарсан болудаахь байруудад 3 дугаар сургуулийн Э.Алтаншагай, 2 дугаар сургуулийн Э.Энх-Уул, тусгай байрт МУБИС-ийн ЕБС-ийн сурагч Г.Намуун-Индра нар шалгарав.
Харин 10-12 ангийн насны ангилалд тэргүүн байрт МУИС “Байгаль эх” лицей сургуулийн 12 дугаар ангийн сурагч Д.Энхтуул, удаахь байруудад 71 дүгээр сургуулийн А.Сайханбаяр, 2 дугаар сургуулийн Б.Тэмүүлэн нар шалгарч, тусгай байрт 2 дугаар сургуулийн Х.Буянбат нар орлоо. Мөн энэ үеэр 12 дугаар ангийн Х.Буянбат, С.Тэмүүжин, Д.Энхтуул нарт Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулиас өөрийн сургуульдаа элсэн суралцах эрхийн бичиг гардуулав.
Сэтгэгдэл (0)