В.Жириновский: Би бол Чингис хаан

 

Оросын ЛДПР намын дарга Владимир Жириновский “Россия-1” телевизийн “Вечер” нэвтрүүлэгт өнгөрсөн баасан гарагт оролцжээ. Тэрбээр нэвтрүүлгийн үеэр “Бид XX зуундаа гацсан. Өөрөөр хэлбэл, бид тосгонд, барууныхан хотод амьдарч байна. Тосгонд геополитик, стратеги, удирдлага, нэгдсэн тархи гэсэн ойлголт байдаггүй юм. Улс орныг Уралаас гаралтай нөхөд удирдаад хэрэггүй. Уралын оросууд хамгийн тэнэг хүмүүс байдаг. Өмнөд нутгийнхан ч ялгаагүй хулчгарууд. В.Андропов, М.Горбачёв хоёр Ставрополийн хязгаараас гаралтай байсан. Тэд аймхай зантай, үргэлж хулчийдаг байв. Би Москвад Азиас ирсэн. Би бол Чингис хаан. Чингис хаан “Нэгдсэн Орос” намаас хавьгүй олон зүйл хийсэн гавьяатай. Оросын ард түмэн та нараас хэдийнэ залхсан” хэмээн мэдэгджээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.9.43.140)

    2017-10-02

    ок