Дуучин Б.Сарантуяа номын баяраа тэмдэглэнэ
- 2018-03-05
- Энтертайнмент
- 0
Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяагийн намтар “Зууны дуу хоолой: Би Сараа” ном өнгөрсөн оны арванхоёрдугаар сард уншигчдын хүртээл болсон билээ. Тэрбээр Дархан хотод 1978-1984 онд амьдарч байсан хүүхэд насаа дурсан энэ сарын 9-нд Дархан, 10-нд Эрдэнэт хотод номын цэнгүүнээ зохион байгуулахаар төлөвлөжээ. “Энэ өдөр сонсогчдынхоо сэтгэлд шингэсэн, баяр баяслаар бялхсан хит дуунуудаа өргөн барина” хэмээн поп хатагтай Б.Сарантуяа сэтгэгдлээ хуваалцлаа. Амьдралынхаа 30 жилийг Монголын хөгжмийн урлаг тэр дундаа рок попын хөгжилд зориулсан Зууны манлай эстрадын дуучин, гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн амьдрал уран бүтээлийн тухай өгүүлэх энэхүү номыг сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин бичсэн юм. Номд дуучин бүсгүйн уран бүтээлээс гадна хувийн амьдрал, хувь хүнийх нь тухай өгүүлснээрээ онцлог юм байна. Дашрамд өгүүлэхэд, дуучин Б.Сарантуяа номын орлогоо залуу авьяастнуудыг олон улсын уралдаанд оролцоход нь дэмжлэг болгон хандивлах аж.
Х.Заяа
Сэтгэгдэл (0)