Оскарын наадмыг Гильермо Дель Торо өнгөллөө

 Америкийн кино академийн 90 дэх удаагийн шагнал гардуулах ёслол Лос-Анжелесийн “Долби” театрт боллоо. Оскарын наадмыг инээдмийн жүжигчин Жимми Киммел хөтөлсөн байна. Энэ удаагийн Оскарын наадамд Мексикийн кино найруулагч Гильермо Дель Торогийн найруулсан уран зөгнөлт, драмын төрлийн “Усны хэлбэр” кино хамгийн олон буюу 13 төрөлд нэр дэвшжээ.

Ингээд энэ жил Америкийн кино академийн шагналд тэргүүлсэн уран бүтээлчдийг танилцуулъя.

Шилдэг найруулагч: “Усны хэлбэр” киногоороо Гильермо дель Торо

Шилдэг кино: “Усны хэлбэр”

Гадаад хэл дээрх шилдэг кино: “Гайхамшигтай эмэгтэй”

Шилдэг эмэгтэй жүжигчин: Фрэнсис Макдормэнд

Шилдэг эрэгтэй жүжигчин: Гари Олдман

Шилдэг эмэгтэй туслах дүр: Эллисон Женни

Шилдэг эрэгтэй туслах дүр: Сэм Рокуэлл

Шилдэг нүүр хувиргалт: “Балар эртний үе”

Шилдэг дууны найруулга: "Дюнкерк" киногоороо Кристофер Нолан

Шилдэг зураач: "Усны хэлбэр"

Шилдэг хүүхэлдэйн кино- "Коко"

Шилдэг кино зохиол – “Намайг нэрээр минь дууд”

Шилдэг баримтат бүтээл: "Нетфликс"-ийн бүтээл “Икарус”

Шилдэг богино хэмжээний кино: Коби Брайнтын бүтээл “Хүндэт сагсан бөмбөг”

Х.ЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)