Оскарын миссээр Женнифер Лоуренс тодорчээ

Оскарын наадмын улаан хивсний ёслол хүчирхийллийн эсрэг, хүйсийн эрх тэгш байдлын төлөөх тэмцлийн дуу хоолой болсон юм. Гэхдээ энэ жилийн Америкийн кино академийн дээд шагнал гардуулах ёслолд оролцсон алдартнууд хар хувцаснаас татгалзан “Christian Dior”, “Clavin Klein”, “Schiaparelli Haute Couture”, “Chanel Couture”, Gucci” зэрэг шилдэг брэндийн даашинзаар гоёж, өнгөлөг, өөдрөг бөгөөд романтик хэв маягийг голчилжээ. Энэ нь эмэгтэйчүүдийг гэрэлт ирээдүй хүлээж буйг бэлгэдсэн Холливүүдийн бүсгүйчүүдийн хувьсал байлаа. Америкийн кино академийн дээд шагнал гардуулах наадмын улаан хивсний ёслолд оролцсон алдартнуудаас хамгийн гоё даашинзтай болон наадмын уур амьсгалд төдийлөн тохиромжгүй хувцасласан жүжигчин бүсгүйчүүдийг “Elle” сэтгүүл нэрлэсэн байна. Энэ жилийн улаан хивсний ёслолын мисс оролцогчоор жүжигчин Женнифер Лоуренс, Марго Робби, Люпита Нионго нар шалгарсан бол Сальма Хайек, Вупи Голдберг гэсэн алдартан тохиромжгүй хувцаслалттай хүрэлцэн иржээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (90.180.37.125)

    2018-03-08

    V Goldberg jg ter huvcastaigaan tsagaan ordond morilz ireed temcleen hiivel bur ih onoo abah bizdee

  • (90.180.37.125)

    2018-03-08

    Goldberg ter huvcastaigaan tsagaan ordond ireed temcvel arai iluu onoo avah biz