Ука хүчирхийлэлийн эсрэг нэгдэхгүй, харин гэрэл асаана
- 2018-03-29
- Энтертайнмент
- 1
Киви хамтлагийн чимээ алдарч харин Ука гэх нэр дангаараа уран бүтээл туурвисаар удаж байна. Дэлхийн хэмжээний шоу болох “Voice of Mongolia” шоу гарч эхэлсэнээр Укагийн урлагийн карьер нэлээд дээшилсэн. Ер нь уран бүтээлийн олз омог арвин байгаа тэрээр өөрийн фэнүүдтэйгээ сошиалаар уулзаж санал бодлоо хуваалцсан байна. Тэгэхдээ тэр хүчирхийллийн эсрэг жагсаалтанд оролцохгүй. Тэнд очсон хүмүүс өөрсдөө маш бүдүүлэг үг хэллэгтэй, хүчирхийлэгчдээс ялгагдахгүй зан авиртай, хэрцгий хүмүүс ирэх юм шиг санагдаж байна. “Хүчирхийлэгчдийг ал, цаазал гэсэн үг” өөрөө хүчирхийллийг агуулж байна. Тиймээс би очихгүй. Харин бид тус бүрнээ дэргэдэх хүнээ сайн, сайханд дуудаж, эерэг хандлагатай болгох нь илүү чухал хэмээсэн билээ. Мөн дашрамд дуулгахад нэгэн шинэ уран бүтээлийнхээ зураг авалтанд орж байгаа юм байна. Тэрхүү дууны үг нь нийгмийн хэт туйлширсан чиг хандлагыг шүүмжилсэн ба харин би өөрөө гэрэл асаана гэсэн утга бүхий дуу юм билээ... үргэлжлэлийг энд дарж уншина уу
Сэтгэгдэл (1)
mnbvc (62.116.49.162)
ovoo uhaantai huuhen jum