Ноён Бондгорын гэргийтэйгээ хамтран дуулсан " Жаргалтай хосын харц" хит болжээ
- 2018-04-03
- Энтертайнмент
- 1
Дүрс үзэх
Монгол улсын эх үрсийн элч дуучин ноён Бондгор та бидний чихэнд биш зүрхэнд аав ээж, анд найз, хайр сэтгэл, амжилт бүтээл, хүүхдийн тухай, амьдрал гээд бодит амьдралд ойрхон уран бүтээлүүдийг дуулснаар урлагийнхны дундаас ялгардаг билээ. Урлагийн хүн байна гэдэг олны танил од болно гэдэг ард олондоо ихэрхэх шагнал тэмдэг горилох, нэр алдарт сагах биш ард иргэддээ сайн сайхныг уриалж зөв зүйлрүү дагуулж манлайлагч байх ёстойг тодоор харуулж яваа уран бүтээлч гэж боддог.
Уран бүтээлээ хийхээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд олон сайхан арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг сэтгэлтэй залуу. Харин шинэ уран бүтээл болгож гэргий Б.Золзаяатайгаа хамтарч Монголын бүх сайхан хосууддаа зориулж хийсэн " Жаргалтай хосын харц" гэх гэгээн хайрын дуу нь аль хэдийн ард түмний сонорт хүрч хит болж чаджээ. Удахгүй дуугаа ч клипжүүлж олон түмэндээ хүргэх санаа байгаа гэсэн шүү.
Б.Саруул
Сэтгэгдэл (1)
(202.179.24.130)
ataarhmaar ym be