Т.Өлзийжаргал анхдугаар уралдаанд манлайлав
- 2018-04-07
- Энтертайнмент
- 0
Ёочин болон ёочин төст хөгжимчдийн олон улсын анхдугаар уралдааны мэргэжлийн, насанд хүрэгчдийн ангилалд Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин, Монголын консерваторийн багш Т.Өлзийжаргал тэргүүлжээ. Тэрбээр БНХАУ- ын Шанхайн консерваторийг ёочин хөгжимчин мэргэжлээр гурван жилийн өмнө төгсч өдгөө эх орондоо ажиллаж байгаа юм. Түүний багш нь уг уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд ажилласан, Шанхайн консерваторийн профессор, Бүх Хятадын ёочинчдын зэрэглэл тогтоох байгууллагын гишүүн Чен Хай Хуа аж. Тэрбээр шавийнхаа тухай “Манай Өлзий сургууль төгссөнөөс хойш улам сайжирсан байна” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцжээ.
Б.Саруул
Сэтгэгдэл (0)