Жеорж Клунийн эхнэр сэтгүүлийн нүүрийг чимжээ
- 2018-04-13
- Энтертайнмент
- 0
“Vogue” сэтгүүлийн ирэх сарын шинэ дугаарын эхний нүүрийг Холливудын жүжигчин Жеорж Клунийн эхнэр Амаль Клуни чимэхээр болжээ. Тэрбээр сэтгүүлийн нүүр хуудаснаа анх удаа гэрэл зургаа авхуулж, нөхөр болон ихэр хүүхэд, хувийн амьдралынхаа тухай дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байна. Амаль Клуни дүрвэгсдийн асуудал болон олон улсын зөрчилдөөнөөр мэргэшсэн хуульч юм. Дашрамд сонирхуулахад, Амаль Клуни ирэх сарын 7-нд зохион байгуулах “Met Gala 2018” арга хэмжээг дуучин Рианнатай хамтран хөтлөхөөр болсон.
Б.Саруул
Сэтгэгдэл (0)