II Элизабета А.Жолитэй хамтран кинонд тогложээ
- 2018-04-17
- Энтертайнмент
- 0
Английн хатан хаан II Элизабета жүжигчин А.Жолитэй хамтран байгаль орчны сэдэвт “Ногоон гарагийн хатан хаан” баримтат кино бүтээжээ. Баримтат бүтээлийг Сэр Дэвид Аттенборо найруулсан бөгөөд ITV1 сувгаар өнөөдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болох юм. Хатан хаан II Элизабетагийн Букингемийн ордонд өгсөн экологийн сэдэвт ярилцлагаас гадна Их Британийн ойн санг хэрхэн хамгаалж байгааг энэ кинонд харуулсан байна. Мөн жүжигчин Анжелина Жоли Намибийн эрх баригчидтай хамтран тус улсын ойн нөөцийг хамгаалах төсөл эхлүүлсэн тухай баримтат бүтээлд дурджээ. II Элизабета 2014 онд жүжигчин Анжелина Жолид Эрхэмсэг ахайтан хэргэм олгосноос хойш ногоон гарагийг хамгаалах үйлсэд дуу хоолойгоо нэгтгэсэн байна. Дашрамд өгүүлэхэд, Их Британийн нийгмийн алба YouGov “Дэлхийн хамгийн хүндтэй эрхэм” жагсаалтыг жил бүр гаргадаг билээ. Тус албанаас саяхан 2018 оны хамгийн хүндтэй хүмүүсийн чансааг танилцууллаа. Энэ жил хамгийн хүндтэй эрхмээр Анжелина Жоли, Билл Гейтс нар тодорчээ.
Х.Заяа
Сэтгэгдэл (0)