Г.Ундармаагийн онцгой бэлэг
- 2018-04-18
- Энтертайнмент
- 0
Үзэгчдийг инээлгэж, сэтгэлийг нь огшоосон олон сайхан бүтээлийн эзэн болсон жүжигчин Г.Ундармаа ээлжит бэлгээ задаллаа. Энэ удаад тэрбээр “U film” уран бүтээлийн нэгдлийнхээ анхны бие даасан тайзны бүтээл болох “Ангарагаас ирсэн эмэгтэй” 18+ модерн драмын жүжгийг үзэгчдэд хүргэхээр бэлтгэж байна. Тус жүжгийг эмэгтэй уран бүтээлчид хамтран бүтээж буйгаараа онцлогтой. Жүжгийн зохиолыг Р.Эмүжин бичиж, найруулагчаар Ц.Баясгалан ажиллаж, хөгжмийн зохиолчоор Б.Ангирмаа, хувцас дизайныг Ариунаа Сүри хариуцаж байгаа ажээ. “Ангарагаас ирсэн эмэгтэй” 18+ модерн драмын жүжгийн гол дүрд Г.Ундармаа болон шинэ залуу үеийн төлөөлөл болоод буй жүжигчин С.Идэрмаа нар тоглох юм байна. Жүжгийн нээлт ирэх сарын 4-нд “Асем Вилла”-д болох аж.
Сэтгэгдэл (0)