Шатахууны борлуулалт өнөөдрөөс хэвийн горимд шилжинэ

АМГТГ-ын орлогч дарга Ц,Эрдэнэбаяр шатахуун импортлогч компаниудтай  уулзалт хийж, энэ даваа гарагаас шатахууны борлуулалтыг хэвийн горимд оруулах  үүрэг чиглэлийг өглөө. Компаниуд ч даваа гарагт хэвийн горимд шилжүүлэхээ илэрхийлсэн байна.

Энэ өдрүүдэд 1210 тонн бүхий 20 вагон АИ-92  шатахуун Ангарскийн нефтийн үйлдвэрээс Наушки өртөөнд  ирээд байна. Мөн БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” компанийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 50 вагон буюу 2500 тонн АИ-92 автобензин ачигдаж дуусчээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)