О.Алтангэрэл : Шүүгчид ЯЛ ШИЙТГЭХ эрүүгийн хуулийн өөрчлөлтийг өргөн барина
- 17 цаг 21 мин
- Улс төр
- 0
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, “Ачит Ихт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Цагаан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3.1, 18.6.2 буюу “их хэмжээний мөнгө угаах, татвараас оргон зайлсан” хэргээр шалгаж байгаа билээ.
Уг хэрэгтэй холбогдуулан П.Цагааныг Сингапур улсад саатуулсан гэх мэдээлэл гараад байсан.
Гэвч өчигдөр буюу нэгдүгээр сарын 7-ны өдөр прокурорын байгууллагаас дээрх хоёр хүнийг баривчлах шийдвэрийг хүчингүй болгох санал гаргаж, улмаар “Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх”-ийн шүүгч С.Олзод уг саналыг хүлээн авч, таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох шийдвэр гаргасан юм.
Үүнтэй холбогдуулан Хуульзүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Интерполоор эрэн сурвалжилж байсан хүмүүстэй холбоотой шийдвэрийг шүүх нэг өдрийн дотор хэлэлцэж, шийдвэрлэхийг харлаа. Засгийн газар, Авлигатай тэмцэх газрын тэмцэлд тээглэж буй чулуу, авлигачдын халхавч нь шүүгч гэдэг нь тодорхой болж байна. Тиймээс “Шүүгч бусдын нөлөөлөлд орвол ял шийтгэгдэх, эрүүгийн хуулийн өөрчлөлт”-ийг нэн даруй өргөн барина” гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл (0)