Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ачит-Ихт“ ХХК-ийн 34 хувийг баялгийн санд авах хэлцлийг эхлүүлэх чиглэл өгчээ

Өнгөрсөн пүрэв гарагт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар зарим төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын сүүлийн 10 жилийн санхүүгийн үзүүлэлт, өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаа, ирэх гурван жилийн зорилтын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.

Үүнээс гадна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодорхой чиглэл өгсөн байна. Тухайлбал, "Ачит-Ихт ХХК-ийн 34 хувийг Үндэсний баялгийн санд хуримтлуулах хэлцлийг эхлүүлэх шийдвэр гаргасан аж.

Одоогоор 16 компани Засгийн газартай хэлцэл хийх саналаа илэрхийлжээ. Үүн дээр нэмж "Ачит-Ихт" ХХК-ийн 34 хувийг Үндэсний баялгийн санд авах хэлцлийг эхлүүлэх чиглэлийг өгсөн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)