Л.Оюун-Эрдэнэ: Шүүгчид эзэндээ л үйлчилж байна
- 16 цаг 58 мин
- Улс төр
- 1
“Ачит- Ихт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч П.Цагааны өмгөөлөгч түүнийг баривчлах тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлт гаргажээ.
Энэ дагуу прокурор шүүхэд таслан сэргийлэх арга хэмжээг цуцлуулах санал хүргүүлсэн байна. Тэгвэл өчигдөр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх прокурорын саналыг хэлэлцэж, хүлээж авахаар шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, П.Цагаанд авсан баривчлах тогтоолыг шүүх хүчингүй болгосон байна.
О.Алтангэрэл: Шүүх авлигачдын халхавч гэдэг нь тодорхой болж байна
Үүнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл тайлбар өгчээ. Тэрээр “Интерполоор эрэн сурвалжилж байсан хүмүүстэй холбоотой шийдвэр шүүхээр хэлэлцэгдэх, баривчлах захирамжийг цуцлахыг нэг өдрийн дотор “түүгээрээ” амжуулж, шийдвэрлэхийг харж, итгэлээ. Авлигачдын талаарх шийдвэр үүн шиг хурдан гардаг бол ч. Засгийн газар, АТГ-ын шударга ёсны тэмцлийн замд тээглэж буй бул хар чулуу нь шүүх, авлигачдын халхавч нь бусдын утсан хүүхэлдэй бологч шүүгч гэдэг нь тодорхой болж байна. Шүүгч бусдын нөлөөнд орвол ял шийтгэгдэх эрүүгийн хуулийн өөрчлөлтийг нэн даруй өргөн барина” гэжээ.
Гашуун сухайт Ганцмодны боомтын хэлцэлтэй холбоотой процесс өрнөж байна
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр “Тавантолгой түлш” ХХК-д ажиллах үеэр энэ асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Шүүх дээр байгаа асуудлууд болохгүй байна гэдгийг би удаа дараа хэлж байна. Харамсалтай нь гүйцэтгэх засаглал шүүх засаглалд нөлөөлж байна гэдэг зүйлийг ярьдаг. Гэхдээ олон нийт маань одоо шүүхийг ойлгож байгаа. Ц.Элбэгдорж болон түүний хамаарал бүхий хүмүүсийн хэрэгт манай шүүх засаглал ерөөсөө үйлчилдэггүй. Эрдэнэтийн 49 хувийн асуудал гэхэд хэдэн ч удаа Дээд шүүх дээр очив. Хэдэн ч удаа анхан шат руу буцав. Миний мэдэж байгаагаар 10 гаруй жил боллоо. Иргэд маань энэ асуудалд дүгнэлт хийнэ биз. Саяны явсан асуудлын процесс бол Гашуун сухайт Ганцмодны боомтын хэлцэлтэй холбоотой. Энэ асуудалд хоёр улсын Засгийн газар гурав дахь төлөөллийг оролцуулахгүй байхаар гэрээ хийсэн. Ц.Элбэгдоржийн сонирхол бол “Таван толгой”-г өөрөө авах л байсан. Энэ бол нууц биш. Энэ гэрээг хийлгэхгүй гэсэн асар их сонирхол байгаа. Шүүгчид маань эзэндээ л үйлчилж байна ” гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (1)
бат (202.9.46.237)
Ард түмэн минь парламентаа 2 тахимтай эсвэл хүчтэй ёрөнхийлөгчийн засаглалтай болохгүй бол төрөөс төрсөн тэр бумтаны цуваа тасрахгүйнээ ард түмэн минь ухаарч шаардаач