МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар сонголоо

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр Монгол Ардын намаас тойрогт 50, намын жагсаалтаар 18, нийт 68 нэр дэвшигч УИХ-ын гишүүнээр сонгогдож тангараг өргөлөө. УИХ-ын энэ удаагийн сонгуулийн дүнгээр олонх болсон Монгол Ардын намаас Ерөнхий Нарийн Бичгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлсэн тухай Удирдах зөвлөлөөс гаргасан тогтоол, нэр дэвшигчийн намтрыг УИХ-ын анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Улсын Их Хурлын даргыг сонгоход хэлэлцүүлэг явуулахгүй бөгөөд ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай тогтоол баталсанд тооцно” хэмээн заасан.

Иймд санал хураалтыг ил явуулахад гишүүдийн дийлэнх олонх УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг Монгол Улсын Их Хурлын даргаар сонгохыг дэмжив. Тэрээр 2016 онд МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, 2022 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байгаа юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (127.0.0.1)

    2024-07-04

    Ингээд л нэг нь яваад, шинэ нь ирдэг улс төр дөө.