ЦЕГ: Хучлагатай машин дотор хүүхэд угаартаж, нас баржээ

Хучлагатай тээврийн хэрэгсэл дотор 11 настай хүүхэд угаартаж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэхдээ “ 2024 оны арванхоёрдугаар сарын 26-нд нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Машинаа халааж байсан иргэн угаартсан” гэх  дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу шалгалт явуулахад 11 настай эрэгтэй хүүхэд хучлагатай машин дотор угаартаж нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон” гэв.

Иймд иргэд анхаарал болгоомжтой байж угаарын эрсдлээс урьдчилан сэргийлэхийг албаныхан анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)