Хялгасан хорхойтох

Өвчин үүсгэгч: Хялгасан хорхой (хошууны хэсэгтэй соруултай, түүгээрээ нарийн нарийн гэдэсний хананд бэхлэгдэн, гэдэсэн дэх агуулагдахуунаадаар хооллодог). Хүүхдийн гэдсэнд хялгасан хорхой маш олноороо байрлах ба эмэгчин хорхой шөнөдөө гадагшилж , хярзан салтааны хуниасанд маш олон тооны өндөг гаргана. Өндөг хүүхдийн бие болон цагаан хэрэглэл дээр 5-6 цагийн дотор боловсордог.

Халдварлах зам
• Хорхой өндөглөх үедээ хөдөлгөөн ихтэй тул хошного, салтаа орчмоор загатнаж, хүүхэд маажих, хумсан завсраас нь аманд орох замаар өөр өөртөө дахин дахин халдварлана
• Цагаан хорхойн өндөг цагаан хэрэглэл, хүнсний зүйл, тоглоомоор дамжиж, ялангуяа ясли цэцэрлэг, сургуулв зэрэг хүүхэд олноороо байгаа хүүхдүүдийн дунд түргэн олон хүүхдийг хамран тархдаг
• Цагаан хорхойн өндөг хүүхдийн биеэс орны хэрэглэл, хувцас, шалан дээр унаж, хуурай цэвэрлэгээний үед тэдгээр нь тасалгааны шороо тоосны хамт амьсгалын замаар орж, өндөг залгигдан халдварлах боломжтой.

Өвчний хугацаа
Хялгасан хорхой 20-30 өдрийн настай боловч хүүхдийн гараар дамжин залгигдах буюу хүүхэд өөрөөсөө эргэн халдвар авбал өвчин хэдэн сар, жил хүртэл үргэлжлэх боломжтой.

Хор уршиг:
• Цус багадах
• Жин буурах
• Хорхой шигдсэн гэдэсний салст хэсэгт улайж, шалбаран үрэвсэх
• Охидод хялгасан хорхой үтрээ, бэлгийн уруул, шээсний сүвэнд орж үрэвсүүлэх

Оношлогоо
• Цагаан хорхойн шинжилгээ хийлгэх
• Зарим тохиолдолд хүүхдийн баас, хярзан орчмоор нь жижигхэн цагаан өт харагдана

Шинж тэмдэг:
Орой, шөнөдөө хүүхдийн хярзан орчмоор загатнах
• Хэвлийгээр өвдөх
• Толгой өвдөх, толгой эргэх
• Нойронд муудах
• Тайван бус цочромтгой болох
• Хоолонд дургүй болох
• Заримдаа залхагтай суулгах
• ИХЭНХ ТОХИОЛДОЛД ӨВЧНИЙ ШИНЖ СУЛ ИЛЭРДЭГ

Арга хэмжээ

• Хүүхэд цагаан хорхойтсон үед гэр бүлийн бүх гишүүдийг шинжилж, бүгдийг эмчлэн, 7-10 хоногийн дараа эмчилгээг дахин хийнэ: Учир нь бие биенээсээ дахин халдвар авах магадлал өндөр байдаг.
• Ариун цэвэр, эрүүл ахуйн горим сахина
• Хүүхдийн хумсыш авч, хумсыг сойздон угаана.
• Гарыг тогтмол угаана.
• Шөнө хүүхдийн гар, цагаан хэрэглэлийг бохирдуулахгүйн тулд нягт эдээр хийгдсэн урт өмд өмсгөж унтуулна.
• Өглөөд тухайн өмдийг сайтар угааж, сайтар индүүдэн, шөнө дахин цэвэр өмд өмсүүлнэ.
• Өдөр бүр цагаан хэрэглэлийг угааж, индүүд

Эдгээр дэглэмийг чандлан сахиж, хялгасан хорхойн өөр өөртөө эргэн халдах замыг зогсоож чадвал Нэг Сарын Дараа гэхэд цагаан хорхойгүй болно.

Сэргийлэх арга:
• Гараа тогтмол сайтар угааж занших.
• Хүүхэд бүрийг тусгай, өөрт нь зориулсан хөтөвчтэй байлгах
• Ариун цэврийн эрүүл ахуйн дэгийг чанд сахиж, үргэлж чийгтэй цэвэрлэгээ хийх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • хххх (202.179.11.134)

    2015-08-04

    ххх

  • tse (112.72.11.107)

    2014-02-17

    Tom khun khaldakhuu em tuulga yamar yum baidag yum be