Хүүхдийн эрхийн тухай конвенци батлагдсаны 27 жилийн ой болж байна

 

        Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Хүүхдийн эрхийн тухай конвенци батлагдсаны 27 жилийн ойн өдрийг угтан Хүүхдийн эрхийн тухай Монгол улсын хууль, Хүүхэд хамгааллын тухай Монгол улсын хуулиудын талаар мэдээ мэдээллийг олон нийтэд мэдээлэх, түгээх зорилгоор олон ажил зохион байгуулж байна. Үүний нэг болох “ХҮҮХДИЙН ЭРХ, ОРОЛЦОО, ҮҮРЭГ” чадваржуулах сургалтыг 2016 оны 11 сарын 16, 17-нд Нийслэлийн иргэний танхимд 12:00 цагаас зохион байгуулна. Уг сургалтанд Нийслэлийн 9 дүүргээс төлөөлж нийтдээ 200 хүүхэд хамрагдана гэж Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)